Kishore Kumar Hits

Hurd - Нарлаг Диваажин lyrics

Artist: Hurd

album: Нарлаг Диваажин


Гэгээн нарны зүгт дээж сүүгээ өргөчихөөд
Гэргий намбаар галын бурхныг аргадна
Гишгэх заяагаа харж яваарай
Газрын хэвлий түмэн амьтай
Үр багачууд минь уулсын оргилоос хараарай
Домгийн өглөө сааралтаж
Долоон нарны үлгэр жаргахад
Дотно сэтгэлээс холдсон бүхнийг хайрламаар
Дэргэд үгүйрэн хоосрох
Дэлхийн хэвлий шархадсаар
Дотогшоо уйлж гаднах өнгө нь хувирсаар
Нар гийсэн хөндий минь
Намуухан илбэх салхи минь
Гол горхи хөлхсөн цэвэр агаар, уул цаст хангай минь
Найгасан модод бөхөлзөөд
Намар, өвөл, хавар, зун байхгүй нь ээ
Наслах наслахаараа амьдармаар
Нарлаг диваажин харанхуйлсаар
Ээж минь уйлж байна
Эх дэлхий минь гадагшилсаар байна

Үхлээс төрлөө гуйж
Үнэнээс нүүр нүглээ бууруулан
Үүрд амьдрах юм шиг
Үйлын үрээ үлдээх үү
Цаг хугацааг зохиогчид минь
Цаана чинь байгаль эх дэлхий
Энэрэл, халамж хайрыг гуйсаар л байна
Нар гийсэн хөндий минь
Намуухан илбэх салхи минь
Гол горхи хөлхсөн цэвэр агаар, уул цаст хангай минь
Найгасан модод бөхөлзөөд
Намар, өвөл, хавар, зун байхгүй нь ээ
Наслах наслахаараа амьдармаар
Нарлаг диваажин харанхуйлсаар
Найгасан модод бөхөлзөөд
Намар, өвөл, хавар, зун байхгүй нь ээ
Наслах наслахаараа амьдармаар
Нарлаг диваажин харанхуйлсаар
Ээж минь уйлж байна
Эх дэлхий минь нулимстай байна
Ээж минь уйлж байна
Эх дэлхий минь нулимстай байна
Гэрэлтэй байна
Нулимстай байна
Гэрэлтэй байна
Нулимстай байна
Гэрэлтэй байна

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists