Kishore Kumar Hits

Hurd - Аавдаа Би Хайртай (Live) lyrics

Artist: Hurd

album: Acoustic Unplugged II (Live)


Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай
Насыг нь зөөж буцаан байгаа шувуудад хайртай
Өөрөө өтлөвч орчлонд үлдэнэ гэж наддаа хайртай
Өдрөөс өдөрт холдсоор байгаа аавдаа би хайртай
Нэг л намар миний ижил залуу явсан аав минь
Эгэл жирийн хоногийн эргэлтэнд элэгдэж өтөлжээ
Эргэж тойрсон хорвоогийн шаргал намрууд
Эцгийн минь зулайг зуран шувуудтай буцан оджээ
Шар наран улам, улам алслаад
Саяхан ногоон байсан өвс навч гандаад
Алсын зам аавын харц шиг сүүмийгээд
Аяа намар цаг надаас нэгийг нэхээ юу

Шувууд буцах болгонд нэг л насаа аав минь та өгсөн
Шулуун байсан нуруу нь улирах намрын салхинд ганхсаар
Эргэж тэнийхгүй өвгөн хус мод шиг
Эх газартаа татагдан явсаар аав минь бөхийжээ
Унах болтлоо уудам их зай байгаа ч уу үгүй ч үү
Усны шувуудыг буцаад ирэхэд байх ч уу үгүй ч үү
Он жил хэлж ирэв ч хорьж үл болно
Олон сайхан үртэй мөртлөө аав минь бөхийсөөр
Шар наран улам, улам алслаад
Саяхан ногоон байсан өвс навч гандаад
Алсын зам аавын харц шиг сүүмийгээд
Аяа намар цаг надаас нэгийг нэхээ юу
Шар наран улам, улам алслаад
Саяхан ногоон байсан өвс навч гандаад
Алсын зам аавын харц шиг сүүмийгээд
Аяа намар цаг надаас нэгийг нэхээ юу
Аавдаа би хайртай

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists