Торгоны хээ шиг зөөлөн биеийг чинь
Тоглоом наадгай шиг үнгэж болохгүй
Харзны ус шиг дэлгэрэх хайранд минь
Харь сэтгэлээр эзэмдэж чадахгүй
Өөрсдийгөө бид нээсэн болохоор
Өөрийгөө чамдаа бэлэглэхээс ч буцахгүй
Дутуу бүхнийг би чинь гүйцээж
Дундуур бүхнийг чи минь дүүргэнэ
♪
Уруул зүрх хоёр нэгдсэн л бол
Учрал заяагаа зааглаад ч яахав дээ
Ухаан санаа чин саруул бол
Уярал хайраа унтраагаад яах вэ
Өөрсдийгөө бид нээсэн болохоор
Өөрийгөө чамдаа бэлэглэхээс ч буцахгүй
Дутуу бүхнийг би чинь гүйцээж
Дундуур бүхнийг чи минь дүүргэнэ
Дутуу бүхнийг би чинь гүйцээж
Дундуур бүхнийг чи минь дүүргэнэ
♪
Бид хоёрыг сарнижээ гэхэд
Битүүхэндээ зарим нь тавлан баясна
Бид хоёрыг ханилжээ гэхэд
Билэг арга учралдан лус баярлана
Өөрсдийгөө бид нээсэн болохоор
Өөрийгөө чамдаа бэлэглэхээс ч буцахгүй
Дутуу бүхнийг би чинь гүйцээж
Дундуур бүхнийг чи минь дүүргэнэ
Өөрсдийгөө бид нээсэн болохоор
Өөрийгөө чамдаа бэлэглэхээс ч буцахгүй
Дутуу бүхнийг би чинь гүйцээж
Дундуур бүхнийг чи минь дүүргэнэ
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist