Kishore Kumar Hits

Hurd - Аавдаа Би Хайртай lyrics

Artist: Hurd

album: Өдөр Шөнө


Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай
Насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай
Өөрөө өтлөвч орчлонд үлдэнэ гэж наддаа хайртай
Өдрөөс өдөрт холдсоор байгаа аавдаа би хайртай
Нэг л намар миний ижил залуу явсан аав минь
Эгэл жирийн хоногийн эргэлтэд илэгдэж өтөлжээ
Эргэж тойрсон хорвоогийн шаргал намрууд
Эцгийн минь зулайг цоолон шувуудтай буцан оджээ
Шаргал наран улам улам алслаад Саяхан ногоон байсан өвс навч гандаад
Алсын замд аавын харц шиг сүүмийгээд
Аяа намар цаг надаас нэгийг нэхээ юу
...(хөгжмийн хэсэг)
Шувууд буцах болгонд нэг л насаа аав минь та өгсөн
Шулуун байсан нуруу нь улирах намрын салхинд ганхсаар
Эргэж тэнийхгүй өвгөн хус мод шиг
Эх газартаа татагдан явсаар аав минь бөхийжээ
Унах болтлоо уудам их зай байгаа ч уу үгүй ч үү
Усны шувуудыг буцаад ирэхэд байх ч уу үгүй ч үү
Он жил хэлж ирэх ч хорьж үл болно Олон
сайхан үртэй мөртлөө аав минь бөхийсөөр
Шаргал наран улам улам алслаад Саяхан ногоон байсан өвс навч гандаад
Алсын замд аавын харц шиг сүүмийгээд
Аяа намар цаг надаас нэгийг нэхээ юу

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists