Kishore Kumar Hits

Orgil - Je T'aime (Live) lyrics

Artist: Orgil

album: Je T'aime (Live)


Өмнө нь би ингэж өөртөө итгэлтэй явсангүй ээ
Өөр тайлбар хэрэггүй ээ, өнгөрсөн түүх хангалттай (хангалттай)
Чамтай би харцаараа ойлголцож байна
Яагаад юм бэ бүү мэд
Чи миний сэтгэлийн минь гүнд (сэтгэлийн минь гүнд)
Хэлж чадаагүй үгсийг чинь сонсож байна
Хэрвээ тийм бол уруул дээр минь зөөлөн үнсээч
Зөнгөөрөө мэдэрч байгааг минь
Адилхан бодож байгаа юм бол
Намайг хайрлана гэдгээ эхлээд хэлж ахиад үнсээч (үнсээч)
Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч одовч
Чи бид хоёр ганцхан зогсоосон мэт
Бие биенээ хараад харц салгахгүй ээ (харц салгахгүй ээ)
Цаг хугацаа хоромхон зогсож хүн бүр хөшөө болоход
Чи бид хоёр л хөдөлж буй мэт
Миний энэ хайранд хэн ч саад болж чадахгүй ээ
Хамгийн чанга хөгжимд чиний шивнэсэн үгийг
Чиний заасан зүгийг зүрхээрээ би сонсож байна (сонсож байна)
Хэзээ нэгэн цагт чамайг гэсэн хайр минь
Хувирах вий гэж бүү бод
Чиний үнсэлт үргэлж бодогдоно
Хамт байхад Парисын цамхаг доогуур алхаж буй мэт
Анхны хайр минь энэ юм байна (энэ байна)
Зөөлөн шиврэх бороон дундуур
Гуниг харуулдсан гудамжаар
Чи бид хоёр жаргалтай алхах хувь тавилантай (тавилантай)
Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч одовч
Чи бид хоёр ганцхан зогсоосон мэт
Бие биенээ хараад харц салгахгүй ээ (харц салгахгүй ээ)
Цаг хугацаа хоромхон зогсож хүн бүр хөшөө болоход
Чи бид хоёр л хөдөлж буй мэт
Миний энэ хайранд хэн ч саад болж чадахгүй ээ
Ooh, ooh,
Ooh, ooh
Ooh
Ooh
Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч одовч
Чи бид хоёр ганцхан зогсоосон мэт
Бие биенээ хараад харц салгахгүй ээ (харц салгахгүй ээ)
Цаг хугацаа хоромхон зогсож хүн бүр хөшөө болоход
Чи бид хоёр л хөдөлж буй мэт
Миний энэ хайранд хэн ч саад болж чадахгүй ээ (саад болж чадахгүй ээ)

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists