Цардмал замаар алхана, дандаа очдог газраа
Яаран яарсаар яг цагтаа би эртлэн очлоо
Тухлан суулаа
Танилхан, дотнохон аялгуу
Яг л намайг хүлээж байсан юм шиг, бүгд л эргэж харна
Ганцаардсан бүсгүйтэй ганихарсан залуутай
Дурлалцсан хосуудтай гэтэл би
Дурлалын түмэн өнгийг хардаг
Тэндээс олдог бүхнийг би, бүхнийг би, бүхнийг би
Дандаа дуулдаг дуугаа дуулахаар тайзнаа гардаг
Аялгуут дуугаар амьдрал дуулдаг
Зүрхэнд дуулдаг, энэ дууг
Ирсэн бүхэнд зориулж дуулдаг сэтгэл руу дуулдаг би
Намайг дуулж эхлэхэд эргэн тойрон диваажин болдог
Бүгдийг би аргадаж, бүгдийг би гуниглуулж
Бүхнийг хайрлан байж дуугаа би дуулдаг
Миний энэ дууг намайг төлөөлөөд
Тэндээс олдог бүхнийг би
Ганцаардсан бүсгүйтэй, ганихарсан залуутай
Дурлалцсан хосуудтай гэтэл би
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist