Зүрхэн тэнгэрийн наран минь намайг бүү орхиоч
Зүгээр чамайг хармаар байна ахиад бүү бүрхээч
Гуниглах чинь хааяахан надад уйтгар үлдээнэ
Гуйя чамаас бороо минь ахиад зөөлөн шиврээрэй
Анх чамаас холдмооргүй ганц чамруу шаргалсанаа би холдмооргүй
Надад хийгээч аз жаргалд хүн байна уу хэлээч
Атгахан зүрхэнд чинь бас би байдгыг хэлээч
Үүрд гэж амлахгүй чамтай хамт байна гэжүү?
Үгэндээ хайр нь үнэнч байхыг харуулна би чамд хайртай
Удаан суух жаргалын замд хайр минь би чамтай хамт
Уруудана өгсөнө тэр хамаагүй зөвхөн чамтай л хамт
Нээрээ л бид учрах ёстой хос чи минь эргээд хар
Харцаараа л намайг ойлгодог болсон миний л хайр
Хайр нь чиний төлөө хамгийн өндөрт гарч чадна
Чиний л төлөө хамгийн хэцүү бүхнийг давч чадна
Чамгүйгээр байж ядна хамтдаа бол сууж чадна
Зовлонг хамт сурч чадна аз жаргалд хүрч чадна
Хайр нь бүхнийг санаж байна хайраа өгсөнд баярлаж байна
Хайр нь одоо аз жаргалтай
Зүрхэн тэнгэрийн наран минь намайг бүү орхиоч
Зүгээр чамайг хармаар байна ахиад бүү бүрхээч
Гуниглах чинь хааяахан надад уйтгар үлдээнэ
Гуйя чамаас бороо минь ахиад зөөлөн шиврээрэй
Зүрхэнд уран хайлал хамгийн хүчтэй давалгаа
Зүүдэнд минь үзэгддэг үзэсгэлэн төгс сарангуа
Амьдралд минь нахиалсан аз жаргалын дэлбээ
Амраг минь чи л миний цорын ганц гэрэл гэгээ
Зовлон жаргалд үргэлж чи бид 2 хамтдаа
Зориг чинь хэзээч мохоогүй чамдаа баярлалаа
Чамгүйгээр хайрт минь хорвоо дэлхий даанч харанхуй
Чи бид 2ийн ирээдүй энд байна яаахын араггүй
Ганц л олдсон хайр гараас минь хөтлөөд гар
Ганц биш олон хаварыг 2уул үднээ хамт
Гарцаагүй үнэн хайр нь бүхнийг чамд
Зүрхэн тэнгэр гэрэлзэх зөвхөн чи миний наран
Зүрхэн тэнгэрийн наран минь намайг бүү орхиоч
Зүгээр чамайг хармаар байна ахиад бүү бүрхээч
Гуниглах чинь хааяахан надад уйтгар үлдээнэ
Гуйя чамаас бороо минь ахиад зөөлөн шиврээрэй
Зөрөөд өнгөрөх охинийг зүрхэндээ удаан гэгч нь хайрлана
Зөндөө олон хайрын дууг зөвхөн чамд биш түүнд зориулж дуулна
Ганц ч удаа чи надаас гомдол нэхээгүй
Даанч их хайрыг чинь даалгүй гомдоохвий гэж айх юм
Тал шиг уудам сэтгэлийг чинь толь шиг тунгалаг харцны чинь өмнө
Гал шиг халуун зүрхийг чинь хэл шиг хөргөөхгүй амлая
Үүл шиг хэзээ ч нүүхгүй ус шиг бас ширгэхгүй
Үндэс шиг ганхахгүй гал шиг байж дөл шиг асч
Нэг л мэдэхэд бид мартдаг нэрээ чи бид 2 нэг л хүн
Нэг олдох амьдралаа чиний төлөө зориулсаар үхнэ
Алив халууныг догдолж хатуу хорвоог уяртал дуулаач (Дуулаач, дуулаач)
Энэ атгахан зүрхийг миннь аялгууг сонсооч
Аялгууг сонсооч
♪
Хамгийн сүүлчийн цас хайлж дуусгаад
Хамгийн анхны бороо дээрээс дуслаад
Хамаг уйтгар гунигийг минь хураараа угаагаад
Халуухан зүрхийг минь чи юунд догдлуулна
Зүрхэн тэнгэрийн наран минь намайг бүү орхиоч
Зүгээр чамайг хармаар байна ахиад бүү бүрхээч
Гуниглах чинь хааяахан надад уйтгар үлдээнэ
Гуйя чамаас бороо минь ахиад зөөлөн шиврээрэй
Зүрхэн тэнгэрийн наран минь намайг бүү орхиоч
Зүгээр чамайг хармаар байна ахиад бүү бүрхээч
Гуниглах чинь хааяахан надад уйтгар үлдээнэ
Гуйя чамаас бороо минь ахиад зөөлөн шиврээрэй
Ахиад зөөлөн шиврээрэй
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist