Сайхан хайр гэж байдаг юм бол
Санаандгүй учирах харгуй зам дээр
Салаа замыг эргүүлж чадах хүчтэй
Саваагүй зандаа би хөтлөгджээ
Хүсэл гэдэг бүхнээс хүчтэй
Хүлээж тэгээд хайрын хатууг мэдэрдэг
Алдаж байж бүхнийг бид ухаардагч
Амьдралаа гэж зөвхөн чам руу хөтөлдөг
Хайр яагаад? Хайр яагаад...
Хайр яагаад хагацлын өмнө мөхдөгийг
Харамсаж хожим бүхнийг ухаардагийг
Алдсан бол ахиж хэзээ ч ирэхгүй
Агуу хайр байсныг тэр мэдээгүй
Нэг л байсан зүрх чамайг л нэхээд
Нэг хэсэгтээ тэр ганцаардалын мананд төөрч
Хэзээ ч сэрэхгүй хайрын галыг мөхөөсөн
Хэнээс ч илүү чи ганцхан миний мөрөөдөл
Тааралдах ёстой хүмүүс
Тааралдана хэзээ ч хаана ч хамаагүй
Таарахгүйгээ хүрвэл нэг орц байр байгаач
Таарахгүй тэгэхээр юманд учир суманд гэчир
Битгий яаар учрах цагтаа л учирна
Хуучрах цагтаа хамт хуучирна
Яасан шаналах дуртай юм
Яасан хагацах дуртай юм
Ямар ч байсан бүхнийг ухааруулсан
Хайрыг жинхэнэ дурлал гэдэг
Учирсан цагтаа түүнийгээ жинхэнэ учирлаа гэж ярь
Учирлаа хуучирлаа гэж бүү сана
Үргэлж шинээр нь хар
Нэг хаалга хаагдлаа гээд
Нөгөөх нь онгойж л байдаг
Нэг хагацал үзлээ гээд
Шинэхэн учрал хүлээж байдаг
Энэ хайраас үргэлж сайн сайхныг чи авах ёстой
Энэ бүхний эцэст зовох ёсгүй чи давах ёстой
Амьдралын чинь өдөр бүрийг аль нэг номын хуудас гэе
Аз жаргал баяр хөөрөөр түүнийг алаглуулан будъя
Алга болж урагдсан хуудас бүхнийг өнгөрсөнд нь үлдээе
Асар хол гэрэлтэх нарыг ойртуулан хосгүйхэн түгээе
Нэг л байсан зүрх чамайг л нэхээд
Нэг хэсэгтээ тэр ганцаардалын мананд төөрч
Хэзээ ч сэрэхгүй хайрын галыг мөхөөсөн
Хэнээс ч илүү чи ганцхан миний мөрөөдөл
Хязгааргүй хүслээр би жигүүрлэн
Хэний ч хүрээгүй оргил руу тэмүүлсэн
Хэнд ч хэлээгүй хайрын үгс(зөвхөн минийх байхыг хүссэн)
Алдаж эндэхийг учрийг би чамаас таньж
Аргадаж энхрийлэхэд одоо бүх юм Ааа
Нэг л удаа би хайр гэдгийг таньж
Аз жаргал гэдгийг чамаар төсөөлж
Амьдралаа гэж хөл нийлүүлж
Алхаж явахад гадаа хүйтэн гар минь хоосон
Ганцаараа хаачихаа мэдэхгүй, хаачихаа мэдэхгүй
Хайртай шүү гэсэн харцанд чинь мансуурч
Хамт үргэлж байх юм шиг бүхнийг хамт төсөөлж
Явсан цаг саяхан, яасан бэ? хайрт минь(ямарч бай
сан бүх зүйл ард үлдсэн нэгэнт өнгөрсөн)
Хайр яагаад хагацлын өмнө бөхдөгийг
Харамсаж хожим бүхнийг ухаардагийг
Алдсан бол ахиж хэзээ ч ирэхгүй
Агуу хайр байсныг тэр мэдээгүй
Нэг л байсан зүрх чамайг л нэхээд
Хэсэгтээ тэр ганцаардлын мананд төөрч
Хэзээ ч сэрэхгүй хайрын галыг бөхөөсөн
Хэнээс илүү чи ганцхан миний мөрөөдөл
Хайр яагаад хагацлын өмнө бөхдөгийг
Харамсаж хожим бүхнийг ухаардагийг
Алдсан бол ахиж хэзээ ч ирэхгүй
Агуу хайр байсныг тэр мэдээгүй
Нэг л байсан зүрх чамайг л нэхээд
Хэсэгтээ тэр ганцаардлын мананд төөрч
Хэзээ ч сэрэхгүй хайрын галыг бөхөөсөн
Хэнээс илүү чи ганцхан миний мөрөөдөл
Хайр яагаад хагацлын өмнө бөхдөгийг
Харамсаж хожим бүхнийг ухаардагийг
Алдсан бол ахиж хэзээ ч ирэхгүй
Агуу хайр байсныг тэр мэдээгүй
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist