Kishore Kumar Hits

Outlaw - Эгшиглэн lyrics

Artist: Outlaw

album: Эхлэл


Еээ, Баяртай ч гэлгүй намайг орхиод
Бодол сэтгэлдээ чамайг харнаа
Хэзээ ч ирэхгүйг чинь мэдсээр байж
Хүнийх болсон хойно чинь ойлгосон
Догдлон байж үнссэн үнсэлтийг минь итгэхгүй байж
Дорой царайлж юунд гутрана вэ?
Бид биенээ хайрлаж болохгүй юм бол
Биднийг юунд учруулна вэ?
Энэ амьдралаас зөвхөн чамайг хүснээ, cmon
Анхны яргуй цасан доороос дэлбээгээ нээж байх цагаар
Анх л бид нэгнээ шохоорхон биедээ дасна бага багаар
Яргуй цэцэг шиг чи минь наддаа ирэхдээ зоригтой байсан
Яг л түүн шигээ хайр чинь богинхон настай байсан
Би чамайг буруутгахгүй бид угаасаа учрах ёсгүй
Би чамайг мартана удахгүй бид биенээ хүчлэх ёсгүй
Энэ хайр л мөнх насгүй өөр хайрыг бурханаас гуй
Уучлаарай чи надтай биш аз жаргалтай амьдрах ёстой
Хайр гэдэг зүйлийг би-би-би мэднээ
Харин бүсгүйн сэтгэлийг бүү-бүү-бүүмэдээ
Орхиод одсон чамайгаа би ирээч гэж дуулахгаагүйгээ
Орь ганцаар хоцорсондоо хэзээ ч харамсаж уйлахгаагүйгээ
Баяртай хайртай гээд үнсэж байсан нь сайхансан
Хамтдаа л хоёулаа тэр цэцэрлэгт ирээдүйгээ ярьдагсан
Бороонд норон болзож байсан болзоо бидний сүүлийнх байж
Солонго адил үзэсгэлэнтэй ч түүн шигээ хуурамч байж
Догдлон байж үнссэн үнсэлтийг минь итгэхгүй байж
Дорой царайлж юунд гутрана вэ?
Бид биенээ хайрлаж болохгүй юм бол
Биднийг юунд учруулна вэ?
Энэ амьдралаас зөвхөн чамайг хүснээ
Хайрт минь хэлэх үгийг минь хамгийн сүүлчийн удаа сонс
Хайртай байсан сэтгэл чинь нялхсан чи минь тэвчээд сонс
Чихэнд чинь хоногшсон хоолойгоороо би дуулж байна
Чи би ч биш дуу минь тэрчигээрээ уйлж байна
Шаралсан навчнаар хөөцөлдөн гүйхээр сонсогдддог тэр чимээ
Шаргал намрын өдрүүдээр хэн дурсамжийг чинь чимнээ
Хайрт минь тэгэхэд хоёулаа гэнэн байж бас хүүхэд байж
Хамт байхдаа мэдрээгүй тэр бүхэн чинь жинхэнэ жаргал байж
Цастай өвлийн тэр нэгэн шөнө танай гадаа чамайг хүлээнэ
Цасан шуурга жихүүн салхиар хөөрхий намайг үлээнэ
Тэгэхэд би даараагүй атлаа яг одоо даарч байна
Тэнэгхэн бас эмзэгхэн хүүхэд насруугаа яарч байна
Чи санжийна уу? цасан дээр хоёулаа баахан эрхлэж мөрөө гаргаа л
Өглөө нь босоод арлиагүй байсан мөрөө харахдаа чамайгаа санаа л
Хэтэрхий их хайрлаж бодох чамайг надаас явахгүйгээс айгаал
Хэзээ ч бүтэхгүй байсан амьдралаа бодохоос өөрийгөө хараагаал
Догдлон байж үнссэн үнсэлтийг минь итгэхгүй байж
Дорой царайлж юунд гутрана вэ?
Бид биенээ хайрлаж болохгүй юм бол
Биднийг юунд учруулна вэ?
Энэ амьдралаас зөвхөн чамайг хүснээ
Чи минь миний итгэл сэтгэл мэснээс бүр зоосон
Чамд л гэнэ чамаас бусдыг өөрөө би үл тоосон
Тэр өдрөөс л хойш сэтгэл эзгүйрээд бүр хов хоосон
Тэгээд л ганцаар өдөржин шөнөжин шаналах болсон
Өчигдөрөөр минь үнэлж явсанд үнэндээ найз нь гомдож байна
Өөрийг чинь салахаар сэтгэл өвдөн дурсамжууд минь тодорч байна
Гараас чинь хөтлөөд тавимааргүй байна
Амьдралд чинь халдмааргүй байна
Гэхдээ л би чамайгаа алдмааргүй байна
Баяртай ч гэлгүй намайг орхиод
Бодол сэтгэлдээ чамайг харнаа
Хэзээ ч ирэхгүйг чинь мэдсээр байж
Хүнийх болсон хойно чинь ойлгосон

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists